Thursday, May 1, 2014

Лекц 2


Энэ бүлэгт дараах сэдвүүдийг судлах болно.
Ø  Word програмыг эхлүүлэх
Ø  Word програмын цонхтой ажиллах
Ø  Цэсийн мөр, командын хэрэглүүрийн мөр
Ø  Лавлах мэдээлэл авах
Ø  Баримт үүсгэх, баримтыг шинээр нээх
Ø  Баримтанд текст оруулах
Ø  Текстийг устгах, өөрчлөх
Ø  Баримтан дунд текст оруулах
Ø  Баримт хадгалах
Ø  Баримт хэвлэх
Ø  Word програмаас гарах, баримтыг хаах
Ø  Файлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах
Ø  Хавтастай ажиллах
Ø  Файл удирдах
Ø  Хадгалсан баримтыг нээх
Ø  Форматын тэмдэгтүүдтэй ажиллах
Ø  Баримтыг гүйлгэж харах
Ø  Текст сонгох
Ø  Баримтын харагдах байдлыг тохируулах


Word програмыг хэд хэдэн аргаар ачаалж болохыг Office 2007 системийн програмтай ажиллах сэдвээс харна уу.
·         Start цэсний All Programs дэд цэсний Microsoft Office бүлгээс  Microsoft Word 2007 сонгох
·         Start цэсний Mу Recent Documents дэд цэсний Word програмаар боловсруулсан файлыг сонгох
·         Үндсэн дэлгэцээс  Microsoft Office Word 2007 дүрсийг сонгох гэх мэт
Word програмыг ачаалахад дараах цонх (Зураг 74) нээгдэнэ. Жич: оффисийн програмын цонхны нийтлэг элементүүд сэдвийг сайтар уншина уу.
Зураг 74. Word програмын цонх
Word програмын цонх нь тодорхой үүргийн дагуу хэд хэдэн талбарт хуваагддаг. Үүнд:
·         Гарчгийн мөр /Title bar/
·         Командын тууз /Ribbon/
·         Баримтын цонх /Document window/
·         Хэвтээ удирдах шугам /Horizontal ruler/
·         Байдлын мөр /Status bar/
·         Гүйлгэх зурвас /Scroll bar/
Word програмын цонхны дээд хэсэгт байрлах гарчгийн мөрөнд түргэн хандалтын хэрэгсэл, баримтын нэр, програмын нэр харагдах ба Minimize, Maximize эсвэл Restore, Close гэсэн 3 командын товч байрлана (Зураг 75). 
Зураг 75. Гарчгийн мөр
Түргэн хандалтын хэрэгсэлд дараах үндсэн гурван команд байна.
Хүснэгт 8
 Undo Ctrl+Z
Сүүлд хийсэн үйлдлийг буцаах
Save   Ctrl+S
Баримтыг хадгалах
Repeat                 Ctrl+Y
Хамгийн сүүлд хийсэн үйлдлийг давтах
Туузанд байрлах команд дээр хулганы заагчийг байрлуулахад командын нэр болон хийх үйлдлийн тайлбар гарч ирдэг.  Word програмын командуудыг тууз болон бүлгээр ангилан командуудын үүргийг Хүснэгт 9-д жагсаан үзүүлбэл:



Home тууз
Clipboard бүлэг
Cut                          Ctrl+X
Сонгосон мэдээллийг завсрын санах ойд зөөх
Copy       Ctrl+C
Сонгосон мэдээллийг завсрын санах ойд хуулах
Paste       Ctrl+V
Завсрын санах ойд байгаа мэдээллийг баримтанд оруулах
Paste Special…
Завсрын санах ойд байгаа мэдээллийг тодорхой нөхцөлтэйгээр баримтанд оруулах
Paste as Hyperlink
Завсрын санах ойд байгаа мэдээллийг эх тексттэй нь холбоотойгоор баримтанд оруулах
Format Painter
Идэвхтэй текстийн форматыг өөр текстэнд хуулах
Font бүлэг
Font
Үсгийн шрифт солих
Font size
Үсгийн хэмжээг өөрчлөх
Grow Font
Үсгийн хэмжээг ихэсгэх.
Shrink Font
Үсгийн хэмжээг багасгах
Clear Formatting
Хэвжүүлэлтийг арилгах
Bold
Үсгийг тод бүдүүн хэлбэртэй болгох
Italic
Үсгийг налуу хэлбэртэй болгох
Underline
Текстийн доогуур зураас татах
Strikethrough
Текстийн дундуур зураас татах
Subscript
Доод индекс маягаар бичих
Superscript
Дээд индекс буюу зэрэгт маягаар бичих
Change case
Үсгийн том жижиг шрифтийн хэмжээг өөрчлөх
Highlight
Текстэнд тодруулга хийх
Font Color
Үсгийн өнгө өөрчлөх
Paragraph  бүлэг
Bullets
Тоочсон параграфыг тэмдэгтээр дугаарлах
Numbering
Тоочсон параграфыг тоогоор дугаарлах
Decrease Indent
Догол мөрийн хэмжээг багасгах
Multilevel List
Дэд дугаарлалт жагсаалтыг гаргах
Increase Indent
Догол мөрийн хэмжээг ихэсгэх
Sort
Тоон утгууд, текстэн мэдээллийг үсгийн дарааллаар  өсөх болон бууруулах дарааллаар эрэмблэх
Show/Hide
Хэвлэгддэггүй тэмдэгтийн дэлгэцэнд гаргах
Align Left
Идэвхтэй параграфыг хуудасны зүүн талд тэгшлэх
Center
Идэвхтэй параграфыг хуудасны төвд тэгшлэх
Align Right
Идэвхтэй параграфыг хуудасны баруун талд тэгшлэх
Justify
Идэвхтэй параграфыг хуудасны 2 талаас нь тэгшлэх
Line Spacing
Мөр хоорондын зайг тохируулах
Shading
Текст болон параграфийн арын фонд  өнгө оруулах
Outside Border
Хүрээ үүсгэх
Styles бүлэг
Styles
Стиль загвар үүсгэх, устгах, текстэнд стиль загвар оруулах зэрэг үйлдлийг гүйцэтгэх туслах цонхыг нээх
Change Styles
Тухайн баримтанд ашиглах загварыг тохируулга байх
Editing бүлэг
Find
Баримтаас тэмдэгт хайх
Go To
Баримтын заасан хэсэгт шилжих
Replace
Хайж олсон текстээ өөр текстээр солих
Select All
Баримтыг бүхэлд нь идэвхжүүлэх
Select Objects
Баримтаас объект идэвхжүүлэх
Select Text with Similar Formatting
Ижил форматтай текстийг сонгон идэвхжүүлэх

Insert тууз
Хүснэгт 10
Pages  бүлэг
Cover Page
Хавтасны нүүрний бэлэн загвараас баримтанд сонгож оруулах
Blank Page
Курсор байрлуулсан хуудсанд шинэ хуудас оруулах
Page Break
Курсор идэвхтэй байрлалаас шинэ хуудас эхлүүлэх
Tables
бүлэг
Table
Баримтанд хүснэгт оруулах
Illustrations
Picture
Баримтанд зураг оруулах
Clip Art
Баримтанд бэлэн зургийн сангаас зураг, дуу оруулах
Shapes
Баримтанд дүрс оруулах
SmartArt
Баримтанд үйл ажиллагааны диаграм оруулах
Chart
Баримтанд график оруулах
Links
Hyperlink
Гипер холболт хийх
Bookmark
Баримтанд хавчуурга хийх
Cross-reference
Нэрийн хэлхээ үүсгэх
Header & Footer
Header 
Толгой текст оруулах
Footer
Хөл текст оруулах
Page Number
Хуудсанд дугаарлалт оруулах
Text
Text Box
Баримтанд тодорхой хүрээтэй загвартай      текст оруулах
Quick Parts
Дахин ашиглаж болох бэлэн загвартай хэсэгчилсэн текстийн болон форматын сан
WordArt
Гоёмсог бичилт оруулах
Drop Cap
Толгой үсэг оруулах
Signature Line
Гарын үсэг зурах мөр болон мэдэлэл оруулах
Date&Time
Системийн цагийг баримтанд оруулах
Object
Баримтанд өөр програм дуудаж ажиллах, өөр файл оруулах
Symbols
Equation
Томъёо оруулах
Symbol
Гарт байдаггүй тэмдэгтүүд оруулах



Page Layout тууз
Хүснэгт 11
Themes
Themes
Өнгө, шрифт, эффектийг агуулсан бэлэн загвар оруулах
Theme Colors
Бэлэн загварын өнгө сонгох
Theme Fonts
Бэлэн загварын шрифт сонгох
Theme Effects
Бэлэн загварын эффект сонгох
Page Setup бүлэг
Margins
хуудасны захын текст бичигдэхгүй зайг тохируулах
Orientation
Хуудасны байрлалыг сонгох
Size
Хуудасны хэмжээг сонгох
Columns
Баримтын текстийг багана хэлбэрт оруулах
Breaks
Баримтын курсор байрлах хэсгээр төгсгөл болгон хойшхи мэдээллийг шинэ хуудас, багана, мөрөөс эхлүүлэх, бүлэг үүсгэх
Line Numbers
Хуудасны текст бичигдэхгүй зүүн зайнд мөрийн дугаарлалт хийх
Hyphenation
Үеэр таслах
Page Background бүлэг
Watermark
Хуудасны арын фонд зураг болон мэдээллийг бүдэг байдлаар оруулах
Page Color
Хуудасны өнгийг сонгох
Page Borders
Хуудсанд хүрээ хийх, өөрчлөх
Paragraph бүлэг
Left
Параграфын зүүн  талд үлдээх зайг тодорхойлох
Right
Параграфын баpуун  талд үлдээх зайг тодорхойлох
Before
Параграфын өмнөх зайг тодорхойлох
After
Параграфын хойно үлдээх зайг тодорхойлох
Arrange бүлэг
Position
Идэвхтэй объектыг хуудсанд байрлуулах
Bring to Front
Идэвхтэй объектыг бусад объектуудын хамгийн урд талд байрлуулах
Send to Back
Идэвхтэй объектыг бусад объектуудын хамгийн ард талд байрлуулах
Text Wrapping
Объект текстэн дунд хэрхэн байрлахыг тодорхойлох
Align
Идэвхтэй байгаа хэд хэдэн объектын зэрэгцүүлэлтийг сонгох
Group
Идэвхтэй объектуудыг нэгтгэх
Rotate
Идэвхтэй объектуудыг эргүүлэх
References тууз
Хүснэгт 12
Table of Contents бүлэг
Table of Contents
 гарчгийн жагсаалт  үүсгэх
Add Text
Идэвхтэй параграфыг гарчгийн жагсаалтад  оруулах
Update Table
Гарчгийн жагсаалт, хуудасны дугаарыг шинэчлэх
Footnotes бүлэг
Insert Footnotes
Хуудасны төгсгөлд зүүлт оруулах
Insert Endnotes
Баримтын төгсгөлд зүүлт оруулах
Next Footnote
Дараагийн зүүлтэд шилжих
Show Notes
 оруулсан зүүлтүүдийг харах
Citations  Bibliography бүлэг
Insert Citation
Баримтын мэдээллийн хэсэгт ашигласан ном, сэтгүүл, өгүүлэл болон бусад эх сурвалж иш татах
Manage Sources
 иш татсан бүх эх сурвалжийн жагсаалтыг харуулах
Style
 иш татсан загваруудаас сонгох
Bibliography
 иш татсан бүх эх сурвалжийн жагсаалтыг ном зүйд оруулах
Captions бүлэг
Insert Caption
Объектод тайлбар оруулах
Insert Table of Figures
 объектын жагсаалт  үүсгэх
Cross-reference
Нэрийн хэлхээ үүсгэх
Index бүлэг
Mark Entry
Идэвхтэй текстийг баримтын индексэнд оруулах
Insert Index
 индекс оруулах
Update Index
Индексэнд орсон мэдээлэл, хуудасны дугаарыг шинэчлэх
Table of Authorities бүлэг
Mark Citation
Идэвхжүүлсэн текстийг ашигласан материалын жагсаалтад оруулах 
Insert Table of Authorities
 ашигласан материалын жагсаалт  үүсгэх
Update Table of Authorities
 ашигласан материалын жагсаалтыг шинэчлэх 

Mailings тууз
Хүснэгт 13
Create бүлэг
Envelopes
Захидлын дугтуйн загвар сонгох
Labels
Төрөл бүрийн шошгоны загвар сонгох
Start Mail Merge бүлэг
Start Mail Merge
Баримтыг нэгтгэх үйл ажиллагааг эхлүүлэх
Select Recipients
Жагсаалтаас захидал хүлээн авагчийг сонгох
Edit Recipient List
Захидал хүлээн авагчийн  жагсаалтад өөрчлөлт хийх
Write & Insert Fields бүлэг
Highlight Merge Fields
 оруулах талбарыг тодруулах
Address Block
Захидалдаа хаяг хийх
Greeting Line
Баримтандаа мэндчилгээний мөр оруулах
Insert Merge Field
Хүлээн авагчийн жагсаалтаас баримтандаа талбар оруулах
Rules
Баримтыг нэгтгэхэд шаардлагатай нөхцлийг оруулах
Match Fields
Оруулах талбарын товчлолыг заах
Update Labels
Шошгоны мэдээллийг шинэчлэх
Preview Results бүлэг
Preview Results
Нэгтгэлийг туршилтаар харах
Find Recipient
Хүлээн авагчийг хайх
Auto Check for Errors
Баримтын нэгтгэлд гарсан алдааг шалгах
Finish бүлэг
Finish & Merge
Баримтыг нэгтгэх ажиллагааг дуусгах

Review тууз
Хүснэгт 14
roofing бүлэг
Spelling & Grammar
Баримтын текстийг өгсөн хэлээр нь үг, үсгийн болон дүрмийн алдааг шалгах
Research
Бүх төрлийн хайлт хийх
Thesaurus
Ойролцоо болон ижил утгатай үгийг хайх
Translate
Сонгосон хэлээр орчуулга хийх
Set Language
Текст бичих хэлийг сонгох
Word Count
Баримтын талаар статистик мэдээлэл авах
Comment бүлэг
New Comment
Баримтын текстэнд тайлбар оруулах
Delete
Баримтын текстэнд хийсэн тайлбарыг устгах
Previous
Баримтын текстэнд хийсэн өмнөх тайлбарт шилжих
Next
Баримтын текстэнд хийсэн дараачийн тайлбарт шилжих
Tracking бүлэг
Track Changes
 хийсэн өөрчлөлтийг тэмдэглэн харуулах
Balloons
 хийсэн засварыг хэрхэн харуулахаа сонгох
Final Showing Markup
Өмнө хийсэн бүх өөрчлөлтийг харуулах
Show Markup
Нэмэлт тэмдэглэгээнүүдийг баримтанд харуулах, алга болгох
Reviewing Pane
Баримтын өөрчлөлтүүдийг бүлэглэн харуулах туслах цонх нээх
Changes бүлэг
Accept
Баримтын тэмдэглэгээнүүдийг дэлгэцэнд гаргах
Reject
Баримтын тэмдэглэгээнүүдийг устгах
Previous
Өмнөх тэмдэглэгээнд шилжих
Next
Дараагийн тэмдэглэгээнд шилжих
Compare бүлэг
Compare
Баримтын өөр өөр хувилбаруудыг харьцуулах болон нэгтгэх
Show Source Documents
Засварласан болон эх баримтыг харуулах
Protect бүлэг
Protect Document
Баримтын форматыг өөрчлөх, засварлахаас хамгаалах




View тууз
 Хүснэгт 15
Document Views бүлэг
Print Layout
Хэвлэх байдлаар харах горим
Full Screen Reading
Текстийг үргэлжилсэн байдлаар харуулах горим
Web Layout
Баримтыг веб хуудас байдлаар харах горим
Outline
Баримтын бүтцийг харуулах горим
Draft
Текстийн эхийг засварлах горим
Show/Hide бүлэг
Ruler
Удирдах шугамыг дэлгэцэнд гаргах эсэх
Gridlines
Баримтын объектуудыг зэрэгцүүлэхэд туслах тор  шугам гаргах
Message Bar
Тайлбарын мөр гаргах
Document Map
Баримтыг бүтцийн жагсаалтыг гаргах
Thumbnails
Баримтын хуудасны дүрсүүдээр жагсаалт үүсгэн харах
Zoom бүлэг
Zoom
Zoom харилцах цонхыг нээх
100%
Баримтыг 100% хэмжээгээр харах
One Page
Баримтыг нэг хуудсаар харах
Two Pages
Баримтыг хоёр хуудсаар харах
Page Width
Баримтын өргөнөөр харах
Window бүлэг
New Window
Нээлттэй баримтын цонхыг шинээр нээх
Arrange All
Нээлттэй баримтуудыг эрэмбэлэх
Remove Split
Хуваалтыг хүчингүй болгох
View Side by Side
Нээлттэй баримтуудыг харьцуулан харах
Synchronous Scrolling
Хоёр баримтыг нэгэн зэрэг гүйлгэж харах
Reset Window Position
Нээлттэй баримтуудын өмнөх байрлалыг сэргээж харах
Switch Windows
Нээлттэй байгаа баримтын цонхнуудыг сэлгэж идэвхжүүлэх
Macros бүлэг
View Macros
Байнга хийдэг үйлдлүүдээ Макрокоманд болгон хадгалах, засварлах, ажиллуулах
Record Macro
Макро бичлэг хийж эхлэх эсвэл макро бичлэгиийг зогсоох
Pause recording
Макро бичлэгиийг түр зогсоох

Байдлын мөр нь програмын үйл ажиллагааг мэдээлэх зориулалттай програмын цонхны доод хэсэгт байрладаг цэнхэр өнгийн мөр юм. Зүүнээс баруун тийш байрласан үзүүлэлтүүдэд: баримтын нийт хуудасны тоо, идэвхтэй хуудасны тоо, англи үг үсгийн алдааны мэдээлэл, ямар хэл дээр текст бичигдэж байгаа мэдээлэл, монгол англи үсэг тохируулагч, баримтыг дэлгэцэнд харуулах 5 горим (Print layout , Full Screen Reading , Web layout , Outline , Draft ) мөн баримтын харагдах хувийг сумаар тохируулагч байрлана.
Word програмын байдлын мөр
Баримтын цонхонд текст, хүснэгт, схем, график гэх мэт өгөгдлүүдийг оруулна. Баримтын цонхонд курсор нь босоо анивчсан зураас хэлбэртэй байдаг. Оруулсан өгөгдөл курсорын байрлалд тавигддаг.
Програмын цонхны эргэн тойронд хулганыг шилжүүлэх үед хулганы заагуурын хэлбэр өөрчлөгддөг. Тухайлбал; цэсийн мөрөн дээр хулганы заагч баруун тийш харсан сум хэлбэртэй, баримтын текст бичигдэхгүй зүүн хэсэгт зүүн тийш харсан сум хэлбэртэй болох ба тэр бүрдээ тодорхой үүргийг агуулж байдаг.  Баримтын цонхонд хулганы заагуур нь I-beam дүрсээр өөрчлөгдөж хулганы товчин дээр нэг дарах замаар текст бичих боломжийг олгоно.
Баримтын цонхны дээд, болон зүүн талд байрлах хэмжих хуваарь бүхий мөрийг удирдах шугам гэнэ (Зураг 77).
Зураг 77. Удирдах шугам
Дээд талд орших хэвтээ удирдах шугам (Horizontal Ruler) нь хулганы тусламжтайгаар параграфын догол мөр, таб зогсолт, цаасны зүүн, баруун талаас үлдээх зай, баганы өргөний хэмжээ зэргийг тохируулах боломжийг олгоно. Харин босоо удирдах шугам (Vertical Ruler) нь цаасны дээд, доод ирмэгээс үлдээх зайг тогтоох, хүснэгтийн мөрийн өндрийг өөрчлөх боломжийг олгоно. Удирдах шугамыг дэлгэцэнд гаргах эсэхийг тохируулахдаа босоо гүйлгэх зурвасын дээр орших View Ruler  командыг сонгох эсвэл View командын туузны Show/Hide бүлгийн Ruler хяналтын товчийг сонгоно. Хэрэв босоо удирдах шугам дэлгэцэнд харагдахгүй байвал дараах үйлдлийг гүйцэтгэнэ.  
Оффис товчийг сонгож нээгдэх цонхонд байрлах Word Option командыг сонгоно.
Нээгдэх цонхны Advanced жагсаалтын Display бүлгээс  (дэлгэцийн энгийн горимд хэвтээ удирдах шугамыг харуулах) хяналтыг товчийг сонгоно.
Удирдах шугам нь стандарт үедээ inch хэмжигдэхүүнээр илэрхийлэгддэг. Үүнийг бидний хэрэглэж заншсан нэгж болох сантиметрт шилжүүлж болно. Ингэхдээ дээрхийн адил  Advanced жагсаалтын Display бүлгээс   хэмжих нэгжийг үзүүлэх  гэсэн талбараас сонголтыг хийнэ.  Tools цэсний Options командаар нээгдэх харилцах цонхны General хуудасны Measurement units талбараас Centimeters (inches, points, picas)-ийг сонгоно.
Гүйлгэх зурвас нь дээш, доош, зүүн, баруун тийш гүйлгэх замаар баримтын цонхонд баримтын өөр өөр хэсгийг харах боломжийг олгоно.  Програмын цонхны баруун талд орших зурвасыг босоо гүйлгэх зурвас /Vertical Scroll Bar/ гэнэ. Харин доод талд орших зурвасыг хэвтээ гүйлгэх зурвас /Horizontal Scroll Bar/ гэнэ.
Босоо зурвасын дээд талд View ruler  доод хэсэгт өмнөх хуудсанд шилжих (Previous Page) , объектийг гүйлгэн харуулагчийг сонгох (Select Browse Object) , өмнөх хуудсанд шилжих (Next Page)   командууд  байрладаг.
Жич: Хэрэв баримтанд тодорхой засвар хийсэн үед (Previous Page)    нь  Previous Edit,  (Next Page)   нь Next Edit  болж өмнөх болон дараагийн засварласан баримтын хэсэгт курсор байрлана.
            Хэвтээ болон босоо гүйлгэх зурвас дэлгэцэнд харагдахгүй бол Oффис цэсний Word options командаар нээгдэх харилцах цонхны Advanced  хуудасны Display бүлгийн , хяналтын товчийг идэвхжүүлэхэд дэлгэцэнд гарч ирнэ.
Туслах цонх нь тухайн үйлдлийг гүйцэтгэхэд шаардлагатай командуудыг нэг цонхонд нэгтгэн хэрэглэгчид хялбар хандах боломжийг олгодог. Туслах цонх нь дэлгэцийн баруун болон зүүн талд харагдах бөгөөд хайлт хийх, шинэ болон хадгалсан баримт нээх, завсрын санах ойн агуулгыг харуулах, баримт болон үзүүлэнгүүдийг форматлах, толь бичиг гаргах, вэбийн бэлэн загвар ашиглах гэх зэрэг боломжийг олгодог.
Текстэн мэдээлэл боловсруулахад хамгийн чухал зүйл бол өгөгдлийг өөрчлөх, засварлахад оршдог.  Word програм нь баримтын текстийг дахин шинээр бичилгүйгээр хялбархан засварлах боломжтой. Мөн бүрэн бус баримтаа хадгалаад дараа нь уг баримтаа нээж үргэлжлүүлэн ажиллаж болно.
Энэхүү сэдвээр хэсэгт баримтын цонхонд хэрхэн шинээр өгөгдөл оруулах, устгах, өөрчлөх, баримтан дунд текстийг оруулах, мөн боловсруулсан баримтаа хэвлэх, хадгалах, хаах, програмаас гарах гэх зэргийн талаар судална.
Товчлуурт гар ашиглан баримтанд текстийг хялбархан шивж оруулдаг. Гараас оруулж буй тэмдэгт нь курсорын байрлалд тавигддаг, өөрөөр хэлбэл ямар нэгэн өгөгдөл хуудасны курсор байрлаж байгаа хэсэгт бичигддэг.
Хэрвээ хэрэглэгч англи тексттэй ажиллаж байгаа бол алдаатай үгийн доогуур долгионтой улаан зураас, харин өгүүлбэр нь дүрмийн болон бүтцийн алдаатай бол доогуур нь ногоон зураас гарсан байдаг. Office системийн хэлний тохиргоонд монгол хэлний алдаа засагч хараахан бий болоогүй байна учраас криллээр бичдэг бидний хувьд энэ нь ямар нэгэн алдааг илэрхийлдэггүй.
Тодорхой утга санаа илэрхийлсэн хэсэг текстийг параграф гэнэ. Параграфийг хэл шинжлэлийн шинжлэх ухаанд () тэмдгээр тэмдэглэдэг. Товчлуурт гар дээрх Enter товчийг дарах бүрд шинэ параграф эхэлдэг. Текст шивэх явцад текст нь хуудасны баруун захад хүрсэн тохиолдолд Word автоматаар мөр шилжүүлдэг үүнийг мөр шилжүүлэлт (word wrap) гэдэг. Харин богино текст бичих, хоосон мөр үүсгэх, параграфыг дуусгах болон шинэ параграф эхлүүлэхэд Enter товчийг дарна.
Текстэн дунд тэмдэгт нэмж оруулах тохиолдолд гараас сумтай товчлуур гүйлгэх, эсвэл хулганы заагуурыг байрлуулан нэг дарах замаар өгөгдөл оруулах газраа курсорыг байрлуулна. Ингээд хаягдсан тэмдэгтийг шивж оруулна. Харин Backspace (¬) товчоор курсорын зүүн талын, Delete товчоор курсорын баруун талын тэмдэгтийг устгана.

Хэрвээ алдаатай текстийг засварлах, устгах явцад хэрэгтэй зүйлээ устгасан бол түргэн хандалтын хэрэгслээс  хэрэглүүрийг сонгож үйлдлийг буцаах боломжтой.
Хэрвээ таны Undo үйлдлээр хийсэн өөрчлөлт нь буруу байвал Redo  хэрэглүүрийг сонго. Энэ үед Undo үйлдлээр буцаасан үйлдэл эргэж сэргээгддэг.
Баримтан дунд текст нэмж оруулахдаа гараас сумтай товчнуудаар, эсвэл хулганы заагчийг байрлуулан нэг дарах замаар текст оруулах газраа курсорыг байрлуулна. Ингээд текстээ шивж оруулна. Харин тэмдэгтийг дарж бичих тохиолдолд гараас Insert товч дарж Overtype горимд шилжин сольж бичих текстээ оруулна. Энэ үед хуучин текст дарагдаж шинэ текст шивэгддэг. Хүснэгт 16-д хулгана болон гарын товчнуудыг ашиглан курсорыг хэрхэн шилжүүлэхийг харууллаа.
Товч
Курсорын шилжилт
¬             /зүүн сум/
зүүн тийш нэг тэмдэгтээр
®             /баруун сум/
баруун тийш нэг тэмдэгтээр
Ctrl+¬
зүүн тийш 1 үгээр
Ctrl+®
баруун тийш 1 үгээр
Ctrl+­
1 параграфаар дээш
Ctrl+¯
1 параграфаар доош
­              /дээшээ сум/
1 мөрөөр дээш
¯              /доошоо сум/
1 мөрөөр доош
End
мөрийн эцэст
Home
мөрийн эхэнд
Alt+Ctrl+Page Up
дэлгэцийн зүүн дээд буланд
Alt+Ctrl+Page Down
дэлгэцийн баруун доод буланд
Page Up
20 мөр урагшлуулах (нэг дэлгэцээр дээшлүүлэх)
Page Down
20 мөр хойшлуулах (нэг дэлгэцээр доошлуулах)
Ctrl+Page Up
Өмнөх хуудасны эхэнд
Ctrl+Page Down
дараагийн хуудасны эхэнд
Ctrl+End
баримтын төгсгөлд
Ctrl+Home
баримтын эхэнд
Shift+F5
курсорыг өмнөх байрлалд нь шилжүүлнэ
Жич: Баримтын заасан хэсэгт шилжилт хийх бол Home хуудасны Editing бүлгийн Find жагсаалтаас Goto командыг, эсвэл гараас Ctrl+G товчны хослолыг дарна. Нээгдэх харилцах цонхны Go to what жагсаалтын талбараас шилжилт хийх талбараа тодорхойлно (Зураг 78). Тухайлбал; хуудас (page), хүснэгт (table), график (graphic), зүүлт (footnote), секц (section), томъёо (equation) гэх мэт. Enter page number талбарт дээрх талбаруудын дугаар болон нэрийг тодорхойлоод Go to командыг сонгоно.
Зураг 78. Баримтын заасан хэсэгт курсорыг шилжүүлэх цонх

Word програмд баримтыг хэд хэдэн аргаар хадгалах боломжтой. Баримттай ажиллах явцдаа, баримтай ажиллаж дууссны дараа, шинээр баримт нээх үедээ ч баримтаа хадгалж болно.  Мөн нээлттэй байгаа баримтуудыг нэгэн зэрэг болон хадгалсан баримтын нэрийг, эсвэл байрлалыг өөрчлөн хадгалах боломжтой.
Баримтанд шинээр нэр өгч хадгалахдаа дараах дарааллыг баримтална. Үүнд:
1.     Түргэн хандалтын хэрэгслийн мөрөөс  Save командын хэрэглүүрийг, оффисийн цэснээс Save as командыг, эсвэл гараас Ctrl+S товчны хослолыг дарна. 
2.     Нээгдэх Save as харилцах цонхны Save In жагсаалтын талбараас хадгалах замаа тодорхойлно.
3.     File name талбарт хадгалах нэрээ бичнэ.
4.     Save командыг сонгоно.
Жич: Word програм дээр хадгалагдсан файл doc өргөтгөлтэй хадгалагддаг ба хүсвэл энэ өргөтгөлийг Save as type жагсаалтын талбараас өөрчилж болно.
Баримтын өөрчлөлтийг нэмж хадгалахдаа түргэн хандалтын хэрэгслээс   хэрэглүүр, гараас Ctrl+S товчны хослолыг ашиглах бөгөөд энэ үед Save as харилцах цонх нээгддэггүй. Харин нэрийг, замыг, төрлийг нь өөрчилж хадгалах бол оффисийн товчоор нээгдэх цэснээс Save as командыг сонгоно (Зураг 79).
Зураг 79. Save as харилцах цонх
1.     Office товчний Save as командыг сонгоно.
2.     Нээгдэх харилцах цонхны Save In талбарт файл хадгалах замаа тодорхойлно.
3.     File name талбарт хадгалах нэрээ бичнэ.
4.     Tools командын товчоор нээгдэх жагсаалтаас Security Options… командыг сонгоно.
5.     Нээгдэх Security харилцах цонхны Password to open талбарт нууц үгээ бичээд ОК командыг сонгоно.
6.     Нээгдэх Confirm Password харилцах цонхны Reenter password to open талбарт өмнө оруулсан нууц үгээ баталгаажуулан дахин бичээд ОК командыг сонгоно.
7.     Save командыг сонгоно.
Баримтыг хэвлэх хэд хэдэн арга байдаг. Үүнд:
  • ­­оффисийн товчоор нээгдэх цэснээс Print командыг сонгох,
  • гараас Ctrl+P товчны хослолыг дарах,
  • оффисийн товчоор нээгдэх цэсний Print дэд командын нээгдэх жагсаалтанд орших Print Preview командаар нээгдэх цонхноос Print  командыг сонгож хэвлэх үйлдлийг гүйцэтгэнэ.
Жич: түргэн хандалтын хэрэгсэлд Print командын хэрэглүүр  байрласан бол идэвхжүүлсэн принтерээр хэвлэх харилцах цонхыг нээлгүй шууд хэвлэдэг
Дээрх хэвлэх аргуудын нэгийг нь сонгоход Print нэртэй харилцах цонх нээгддэг бөгөөд энд хэвлэхтэй холбоотой тохиргоонуудыг хийгдэнэ (Зураг 80). Print харилцах цонхны зарим элементүүдийг тайлбарлавал:
Зураг 80. Баримт хэвлэхтэй холбоотой тохиргоо хийх Print харилцах цонх
Printer бүлэгт хэвлэх төхөөрөмжийн нэр ба хэвлэх цаасны тохиргоог хийнэ.
  • Name:              Хэвлэх төхөөрөмжийн нэрийг сонгоно.
  • Properties:       Хэвлэх цаасны хэмжээ, цаасны байрлал, цаасны тавиур гэх зэрэг хэвлэх төхөөрөмжтэй холбоотой нэмэлт тохиргоог хийнэ. 
Page Range бүлэгт хэвлэх мужийг тодорхойлно. Үүнд:
  • All:       Баримтыг бүхэлд нь хэвлэнэ.
  • Current Page:                Идэвхтэй хуудсыг хэвлэнэ.
  • Selection:                     Сонгон идэвхжүүлсэн хэсгийг хэвлэнэ.
  • Pages:              Тодорхой заасан хуудсуудыг хэвлэнэ.
Copies бүлгийн Number of Copies талбарт хэвлэх хувь, Collate хяналтын товчоор хэрхэн хувилах дарааллыг тогтооно.
Print what — жагсаалтын талбараас баримтын тухай мэдээлэл, баримтанд ашиглан стиль, тайлбаруудын жагсаалт гэх мэт зүйлийг сонгон хэвлэж болно.    
Print жагсаалтын талбараас ямар хуудсуудыг хэвлэхээ сонгоно.
  • All pages in range – хэвлэх мужид тодорхойлсон бүх хуудас
  • Odd pages – сондгой тоотой хуудас
  • Even pages – тэгш тоотой хуудас
Хэвлэхийн өмнөх байдлаар харах
Print Preview команд нь баримтын харагдах байдлыг багасгаж олон хуудсыг зэрэг харах, ихэсгэж томруулан харах боломжийг олгодог. Энэ горимд хуудасны хувиарлалт, нуугдмал текст, фон зургийг харахаас гадна хэвлэхээс өмнө баримтыг өөрчлөн засах боломжтой.
Хэвлэхийн өмнөх байдлаар харахдаа дараах аргуудаар гүйцэтгэнэ.
  1. оффисийн товчоор нээгдэх цэсний Print командын сумаар дэлгэгдэх жагсаалтын Print Preview командыг сонгоно
  2. Түргэн хандалтын хэрэгслээс  Print Preview хэрэглүүрийг сонгоно.
  3. Гараас Alt+Ctrl+I товчны хослолыг сонгоно.
Хэвлэхийн өмнөх байдлаар харах цонхноос гарахдаа Close Print Preview командыг сонгоно.
Жич: Print Preview горимд текстийг засварлах боломжтой. Засварлах хуудсан дээр нэг дарахад хуудасны хэмжээ томорч харагдана.  Томруулагч (Magnifier)  хяналтын товчийн сонголтыг  идэвхжүүлээгүй үед  хулганы заагч I-beam  хэлбэртэй болно. Засварлах текстэн дээр хулганы заагуурыг авчран нэг дарж текстээ засварлана.
Print Preview командын туузанд (Зураг 81) орших командуудын үүргийг Хүснэгт 17-д тайлбарлав.
Зураг 81. Print Preview командын тууз

Print
Print        Ctrl+P
Баримтыг хэвлэнэ.
Options  Ctrl+C
Баримтын текстийн хэвлэлтийг тохируулга хийх харилцах цонхыг дуудна.
Page Setup
Margin
Цаасны текст бичигдэхгүй зайг тохируулна.
Orientation
Цаасны босоо, хэвтээ байрлалыг тогтооно.
Size
Цаасны хэмжээг тохируулна.
Zoom
Zoom
Баримтын хуудсыг харах хувийг тохируулах харилцах цонхийг нээнэ.
100%
Баримтын бодит хэмжээгээр харна.
One Page
Баримтыг нэг хуудсаар харна.
Two Pages
Баримтыг хоёр хуудсаар харна.
Page Width
Цаасны өргөний хэмжээгээр харна.
Preview
Show Ruler
Удирдах шугамыг харуулах эсэхийг сонгоно.
Magnifier
Хуудсыг томруулж, жижигрүүлж харна,
Shrink one page
Текстийн хэмжээ, хоорондох зайг багасгах замаар баримтыг хуудсанд шахаж харуулна.
Next Page
Идэвхтэй хуудасны дараагийн хуудсыг дэлгэцэнд харуулна.
Previous Page
Идэвхтэй хуудасны өмнөх хуудсыг дэлгэцэнд харуулна.
Close Print Preview
Хэвлэхийн өмнөх байдлаар харах цонхноос гарна.

Баримтыг хаах ба програмаас гарах
Хэрвээ баримттай ажиллаж дууссан, эсвэл өөр үйл ажиллагаанд шилжих шаардлагатай бол баримтаа хааж болно. Баримтыг хаахдаа ­­оффисийн товчоор нээгдэх цэснээс Close командыг эсвэл гараас Ctrl+W  товчны хослолыг сонгоно. Баримтандаа ямар нэг өөрчлөлт хийснээс хойш хадгалаагүй байвал Зураг 82-т үзүүлэх Microsoft Office Word харилцах цонх гарч ирнэ.
Зураг 82. Баримт хадгалах эсэхийг лавлах цонх

Хэрвээ хадгалах шаардлагатай бол Yes, хадгалалгүйгээр хаах бол No, баримтын цонхыг хаахгүй гэвэл Cancel командыг сонгоно.
            Нэгэнт ажлаа хийгээд дууссан бол Word програмаас гарна. Word програмаас гарах үед түүнд зориулсан санах ой болон нээлттэй бүх баримтууд хаагддаг. Програмаас гарахдаа File цэсний Exit командыг авна.
Зөвлөмж: Програмаас гарахдаа гарчгийн мөрөн дээрх   Close товчийг, гараас Alt+F4 товчны хослолыг дарж болно.
  Файл ба баримтыг удирдах
Word програмд хадгалсан болон шинэ баримтыг хэрхэн нээх, баримтыг  хэрхэн хадгалах болон удирдах бүрэн боломжтой. Түүнчлэн баримтыг хадгалах, нээх, мөн хайх гэж байгаа файлын талаарх мэдээллийг ашиглаж чаддаг байх нь цаашдаа файлыг удирдан ажиллахад нэн  тустай байдаг.
Жич: Баримтыг нээх болон хаах тухай MICROSOFT OFFICE 2007 бүлэгт дэлгэрэнгүй тайлбарласан тул эргэн харна уу.
Баримтын шинж чанар /Document properties/ туслах цонх нь уг файлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг харуулдаг. Жишээлбэл: зохиогчийн нэр, баримтын гарчиг, товч утга, түлхүүр үгс гэх мэтийг хэрэглэснээр файлуудаа эмхлэх, баримтыг хожим хайх зэрэгт хялбар байдаг.
Нээлттэй баримтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахдаа:
·  Oффисийн товчоор нээгдэх цэсний Prepare дэд цэснээс Properties командыг сонгоно.
·  Нээгдэх Document Properties туслах цонхны дараах талбаруудаас шаардлагатай мэдээллүүдийг харахаас гадна өөрчлөлт хийж болно (Зураг 83). Үүнд:
o   Author – баримтын зохиогчийн нэр
o   Title – баримтын гарчиг
o   Subject – баримтын cэдэв
o   Keywords – баримтын үндсэн утгыг гаргах түлхүүр үгс
o   Category – тодорхой ангилалд оруулж өгөх (жишээ нь менежерээс ирсэн баримтууд гэх мэт)
o   Status – баримтын үйл ажиллагааны байдал (ноорог, засварлагдаж байгаа, эцсийн гэх мэт)
o   Comment – баримтын агуулгын дүгнэлт
Зураг 83. Идэвхтэй баримтын тухай мэдээллийг гаргар туслах цонх
Open харилцах цонхноос шинээр хавтас нээж болдог. Үүний тулд:
  1. Оффис товчний Open командыг сонгоно.
  2. Open харилцах цонхны Look In жагсаалтын талбараас ямар дискийн байгууламж болон хавтсанд шинээр хавтас үүсгэхээ тодорхойлно (Зураг 83).
  3.  Create New Folder хэрэглүүрийг сонгоно. Нээгдэх New Folder харилцах цонхны Name талбарт шинээр үүсгэх хавтасныхаа нэрийг бичнэ.
  4. OK командыг сонгоно.
Зураг 84. Open харилцах цонхноос шинээр хавтас нээх
Хадгалсан баримтыг нээх, хэвлэгддэггүй форматын тэмдэгтүүдийг дэлгэцэнд харуулах эсэх, баримтыг гүйлгэн харах, текстийг сонгох, баримтын харагдах байдлыг тохируулах тухай энэ хэсэгт судлах болно.
Word програмыг ачаалахад Document 1 нэртэй шинэ баримт нээгддэг. Хэд хэдэн шинэ баримт нээвэл тус тусдаа Document 2, 3 гэх мэтчилэн нэртэйгээр нээгдэнэ. Энэ нэр нь баримтыг хадгалах болон хадгалалгүйгээр хаах хүртэл хэвээр хадгалагддаг.
                Нээлттэй баримтуудын хооронд гараас Alt+Tab товчны хослол, эсвэл Taskbar мөрөөс баримтын нэрийг сонгох замаар шилждэг.
Жич: Шинээр баримт нээх тухай Microsoft Office 2007 бүлгээс дахин харна уу.
Зөвлөмж: Office товчоор дэлгэгдэх жагсаалтын баруун талд хамгийн сүүлд ажилласан файлын нэрс байдаг бөгөөд түүнийг сонгох замаар уг файлыг нээж болно. Энэ жагсаалтын талбарт хэдэн файлын нэр гарч байхыг оффис товчоор дэлгэгдэх жагсаалтын Word Options командаар нээгдэх харилцах цонхны General хуудасны Recently used file list жагсаалтын талбарт тодорхойлж болдог.
Word програм дээр ажиллах явцад параграф, догол, сул зай гэх мэтийг дүрсэлсэн хэвлэгддэгүй тэмдэгтүүдийг дэлгэцэнд харуулснаар баримтанд засвар өөрчлөлтийг хийхэд ихээхэн хялбар болдог. Эдгээр тэмдэгтүүд нь параграфын төгсгөл болон хоосон зай, доголыг хурдан олох боломжийг олгодог бөгөөд дараах дүрсээр илэрхийлэгддэг.
Ø  Зай: цэг (·)
Ø  Параграф: параграфын тэмдэгт ( )
Ø  Таб зогсолт (догол): баруун тийш харсан сум (®)
Ø  Нуугдмал текст: нуусан текст доогуураа цэгэн зураастай гэх мэт.
Хэвлэгддэггүй форматын тэмдэгтүүдийг дэлгэцэнд гаргах, эсвэл арилгахдаа Home командын туузны Paragraph бүлгийн  Show/Hide хэрэглүүрийг сонгоно. Хэвлэгддэггүй форматын тэмдэгтүүдийг шаардлагатай үед түүвэрлэн  харуулах боломжтой байдаг. Үүний тулд:
  1. Оффис товчоор дэлгэгдэх жагсаалтын Word options командыг сонго.
  2. Нээгдэх харилцах цонхны Display хуудсыг сонгоно.
  3. Always show these formatting marks on the screen бүлгээс шаардлагатай тэмдэгтийг идэвхжүүлнэ (Зураг 85).
Зураг 85. Хэвлэгддэггүй форматын тэмдэгтүүд
§  Tab characters:        Табын тэмдэгт
§  Spaces:                   cул зайн тэмдэгт
§  Paragraph marks:    параграфын тэмдэгт
§  Hidden text:             нуугдмал текстийн тэмдэгт
§  Optional hyphens:   үеэр таслалтыг илэрхийлэх    тэмдэгт
§  Object anchors:      баримтанд объект хаана байрлаж байгааг илэрхийлэх тэмдэгт
§  Show all formatting marks: дээрх бүх тэмдэгтийг дэлгэцэнд харуулна.
  1. OK командыг сонгоно.
Баримтыг гүйлгэн харах
Баримтын зарим хэсгийг дэлгэцэн дээр гүйлгэн харах шаардлага гардаг. Үүнийг хулгана ба гар ашиглан  хэд хэдэн аргаар гүйцэтгэж болно. Хүснэгт 18-д хулганыг ашиглан хэвтээ, босоо гүйлгэх зурвасыг хэрхэн хэрэглэхийг харууллаа.
Хийх үйлдэл
Гүйцэтгэх арга
Нэг мөр дээш нь гүйлгэх
 сумыг нэг дарна
Нэг мөр доош нь гүйлгэх
 сумыг нэг дарна
Ажлын цонхоор нэг дээшлүүлэх
 тэгш өнцөгтийн дээр заагчийг авчран туслах цэснээс Page up командыг сонгоно.
Ажлын цонхоор нэг доошлуулах
 тэгш өнцөгтийн дээр заагчийг авчран туслах цэснээс Page down командыг сонгоно.
Хүссэн хуудсандаа хүрэх
 чирнэ
Баримтын баруун хязгаарт шилжих
 нэг дарна
Баримтын зүүн хязгаарт шилжих
 нэр дарна
Normal горимд дэлгэцийг зүүн тийш нь тодорхой зайгаар гүйлгэх
Гараас Shift товчийг  сумтай хамт дарна
Normal горимд дэлгэцийг баруун тийш нь тодорхой зайгаар гүйлгэх
Гараас Shift товчийг  сумтай хамт дарна
Өмнөх хуудасны эхэнд шилжих
 нэг дарна
Дараагийн хуудасны эхэнд шилжих
 нэг дарна
Мөн гараас курсор удирдах товчнууд болох сумыг ашиглан гүйлгэн харж болно.
Босоо гүйлгэх зурвасын баруун доод буланд байгаа Select Browse Object дүрсийг сонгон объектуудын хооронд гүйлгэж харж болно.  Хүснэгт 19-д Select Browse Object дүрсийн командуудыг тайлбарлалаа.
Товч
Командын нэр
Үүрэг
Browse by Field
Кодын бичлэг бүхий хэсгүүдийн хооронд шилжих
Browse by Endnote
Баримтын төгсгөлд байх зүүлт рүү шилжих
Browse by Footnote
Хуудасны төгсгөлд байх  зүүлт рүү шилжих
Browse by Comment
Тайлбар тэмдэглэгээнүүдийн хооронд шилжих
Browse by Section
Секц буюу бүлгүүдийн хооронд шилжих
Browse by Page
Хуудаснуудын эхэнд шилжих
Go to
Go to харилцах цонхыг нээж заасан хуудсанд шилжих
Find
Find харилцах цонхыг нээх
Browse by Edits
Засварласан хэсэгт шилжих
Browse by Heading
Гарчигуудын хооронд шилжих
Browse by Graphic
Зургийн объектуудын хооронд шилжих
Browse by Table
Хүснэгтүүдийн хооронд шилжих
 
Текст болон графикийг өөрчлөх, засварлах тохиолдолд өөрчлөлт хийхээс өмнө зайлшгүй сонгон идэвхжүүлэх шаардлагатай. Текстийг идэвхжүүлсэн тохиолдолд цэнхэр фонтой болж ялгагдана (Зураг 86хар).
Зураг 86. Текст сонгон идэвхжїїлсэн байгаа байдал


Идэвхжүүлэх хамгийн амархан арга бол хулгана хэрэглэх явдал юм. Текстийн өмнө хулганы заагчийг байрлуулан чирэх замаар идэвхжүүлэлт хийнэ.
Хүснэгт 20-д хулганаар текст идэвхжүүлэх аргыг харууллаа.
Сонгох
Хийх аргачлал
Дурын текст
Сонгох текстэн дээгүүр чирнэ.
Нэг үг
Үгэн дээр хос даралт хийнэ.
Нэг мөр
Мөрийн эхний өмнө орших баримтын сул зайд хулганы заагчийг байрлуулахад заагч баруун тийш харсан сум хэлбэртэй болсон үед нэг даралт хийнэ.
Хэд хэдэн мөр текст
Мөрийн эхний өмнө орших баримтын сул зайд хулганы заагчийг байрлуулахад заагч баруун тийш харсан сум хэлбэртэй болсон үед нэг даралт хийнэ. Ингээд доош чирнэ.
Өгүүлбэр
Гараас Ctrl товчийг дарж өгүүлбэрийн аль нэг хэсэгт хулганаар нэг даралт хийнэ.
Параграф
Мөрийн эхний өмнө орших баримтын сул зайд хулганы заагчийг байрлуулахад заагч баруун тийш харсан сум хэлбэртэй болсон үед хос даралт хийнэ.
Хэд хэдэн параграф
Параграфын эхэнд хулганы заагуурыг байрлуулан заагч баруун тийш харсан сум хэлбэртэй болсон үед хос даралт хийсэн чигээрээ чирнэ.
Их хэмжээний текст
Мөрийн эхэнд курсорыг байрлуулаад гараас Shift товчийг дарж сонголт хийх текстийн төгсгөлд хулганы заагуурыг байрлуулан нэг даралт хийнэ.
Баримтыг бүхэлд нь
Дурын мөрийн эхэнд хулганы заагуурыг байрлуулан заагч баруун тийш харсан сум хэлбэртэй болсон үед гурван даралт хийнэ.
Текстийг хайрцаглан
Гараас Alt товчийг дарж  хайрцаглаж сонгох текстэн дээгүүр хулганыг чирнэ.  (хүснэгтэд хамаарахгүй)
Текстийг түүвэрлэн 
Гараас Ctrl товчийг дарж  сонгох текстэн дээгүүр хулганыг чирээд дараагийн сонгох текстэн дээгүүр мөн хулганы заагчийг чирэх гэх мэт үйлдлийг давтана.
Сонголтын хэсгийг нэмэгдүүлэх
Гараас F8 товчлуурын даралтын тоог нэмэгдүүлэх байдлаар сонголтыг хийнэ.
Текстээ идэвхжүүлсэн байдлаас гараас тэмдэгт оруулж эхэлбэл идэвхжүүлсэн текст устдаг. Энэ нь засварлах цагийг ихээхэн хэмнэдэг. Өөрөөр хэлбэл нэг үйлдлээр хэрэггүй мэдээллийг устгаж дараачийн мэдээллийг оруулж байна гэсэн үг. Идэвхжүүлэлтийг хүчингүй болгохдоо сонгосон хэсгийн гадна талд хулганы заагчийг байрлуулан нэг дарна.
            Баримтыг бүхэлд нь идэвхжүүлэх бол Home командын туузны Editing бүлгийн Select дэлгэрэх жагсаалтаас Select All  командыг, эсвэл гараас Ctrl+A товчны хослолыг ашиглана.
Жич: Баримт дахь объектийг идэвхжүүлэхдээ Select дэлгэрэх жагсаалтаас Select Objects , ижил хэвжүүлэлттэй текстийг идэвхжүүлэхдээ Select Text With Similar Formatting командыг сонгоно.
Word програм нь хийж байгаа үйлдлээсээ хамааруулан баримтыг дэлгэцэнд хэрхэн харагдахыг тохируулдаг. Байдлын мөрний баруун хэсэгт байрлах Print Layout , Full Screen Reading   Web Layout , Outline , Draft    горимын товч байдгаас гадна View командын  туузны Document Views  бүлэгт дээрх команд байрладаг. Дэлгэцийн харагдах горимийн үүргүүдийг авч үзвэл:
Хэвлэх байдлаар харах горим  (Print Layout)
Хэвлэх байдлаар харах горим /Цаашид Print Layout горим гэнэ./-оор текст, график зэрэг бусад элементүүдийг хэвлэх үед цаасан дээр хэрхэн байрлахыг харах боломжтой. Мөн энэ горим нь хөл толгой тэмдэглэгээ оруулах, цаасны ирмэгээс текст хүртлэх зайг тогтоох, зургийн объектийг засварлах, баганатай ажиллах гэх мэт боломжийг олгодог.
Уншилтийн горим (Full Screen Reading )
Энгийн буюу үргэлжилсэн горим нь текстийг шивэх, засварлах, форматлах боломжийг олгох боловч цаасны ирмэг, толгой хөл текст, дэвсгэр фон, дүрс болон зургийн объект зэргийг дэлгэцэнд харуулдаггүй.
Вэб хуудасны горим (Web Layout View)
Вэб хуудас хийх, баримтыг вэб хуудас хэлбэрээр харах зорилгоор энэ горимыг ашигладаг. Энэ горимоор Microsoft Explorer, Netscape гэх мэт вэб зуучийн програмын цонхонд дэвсгэр фон, дүрс болон зургийн объект, текст хэрхэн байрлаж байгааг харж болно.
Бүтцийн горим (Outline Layout )
Бүтцийн горимоор баримтын бүтцийг харж гарчиг, дэд гарчиг, эх текстүүдийг шинэчлэх, үүсгэх, хуулах, зөөх, устгах зэрэг үйлдлийг хялбархан хийх боломжтой. Мөн гарчигаас дэд гарчиг болон эх текст рүү шилжих, баримтын бүтцийг дэлгэрүүлэн, эсвэл хураангуйлан харж болно.
Баримтыг унших байдлаар харах горим (Draft)
Баримтыг хянан засварлах /редакторлах/ үед энэ горимыг ашиглана. Энэ горимыг сонгосон үед цаасны тохиргоо, хөл толгой тэмдэглэгээ, дүрс болон зургийн объектыг өөрчлөх боломжгүй бөгөөд зөвхөн эх текстийг хянан засварлаж болдог.
Дэлгэцэнд баримтыг хэрэглэгч өөрийн хүссэн хувиар тохируулан харуулах хэд хэд арга байдаг. Үүнд:
  • Байдлын мөрөнд байрлах томруулагчийг (Zoom)  хулганы заагчаар гүйлгэх,
  • Гараас Ctrl дараад хулганыг эргүүлэгч дамар­­­­­­­­ыг эргүүлэх,
  • View командын туузны Zoom  бүлэгт орших дараах  командуудаас  сонгох
    • Page width – баримтын  өргөнөөр
    • Text width -  баримтын текстийн өргөнөөр
    • Whole page – бүтэн хуудсаар
    • Many pages – олон хуудсаар
    • Percents –  өгсөн хувиар
  • Шаардлагатай тохиолдолд View командын туузны Zoom  бүлэгт орших Zoom  командаар нээгдэх харилцах цонхонд тохиргоо хийн баримтыг дэлгэцэнд харна (Зураг 87. Zoom харилцах цонх).
Зураг 87. Zoom харилцах цонх
Баримтыг агуулга болон бүтцийг дэлгэцэнд харах 
Word програмд баримтын үндсэн болон дэд гарчгуудыг дэлгэцийн баруун талд гаргаж удирдан ажиллах боломжтой. Шаардлагатай гарчиг болон дэд гарчгийг сонгож уг гарчигтай холбоотой текстэд хандана. Үүний тулд View командын туузны Show/Hide бүлгийн Document Map хяналтын товчийг сонгоно.
Түүнчлэн баримтын хуудас хуудсаар тоймлон жижигрүүлэн харуулдаг  Thumbnails  туслах цонхны тусламжтай хуудсаар удирдан хандах боломжтой байдаг. Үүнд  Үүний тулд View командын туузны Show/Hide бүлгийн Thumbnails  хяналтын товчийг сонгоно.
Жич: объектийг баримтанд байрлуулахад дэлгэцэнд тор шугам татаж өгвөл зөв байрлуулахад хялбар байдаг.  Энэ тохиолдолд View командын туузны Show/Hide бүлгийн Gridlines  хяналтын товчийг сонгоно.



No comments:

Post a Comment