Thursday, May 1, 2014

Дадлага 6

Дадлага №6

Ажлын зорилго: Үсгийн шрифт, хэмжээг өөрчлөх, текстийн доогуур зураас татах, тодруулах, фон оруулах, түвшингээс дээш, доош бичих тэмдэгт солих, формат хуулах, параграфыг тоо болон тэмдэгтээр дугаарлах, текст хуулах, зөөх, үйлдэл буцаах, текст хайх, солих, сонгосон хуудасд шилжих, цаасны тохиргоо өөрчлөх, параграф болон мөр хоорондын зай тохируулах, текст хэвтээ тэнхлэгийн хувьд зэрэгцүүлэх, догол мөр үүсгэх, текстийн эхний үсгийг мөр дамнуулан байрлуулах.

Ажлын дараалал
1.    Өмнө хадгалсан баримтын файлаа нээ.(108)
2.   1-р параграфын (гарчиг) текстийн өнгийг улаан болгож, текстийн доогуур цэнхэр өнгийн долгионтой зураас тат. (118)
3.   Баримтанд байгаа бүх англи үгийг тодруулж, налуу болго. Ингэхдээ формат хуулах аргыг ашигла.  (Format painter) (123)
4.   Баримтын 2-р параграфт байх “Microsoft” гэдэг үгэнд дэвсгэр фон (Highlight) оруул. (121)
5.   Баримтын 2-р параграфийн эхний үсгийг 3 мөр дамнуулан байрлуул. (Drop cap) (122)
6.    4-р параграфын үг тус бүрд өөр өөр эффект оруул. (118)
7.   Баримтын төгсгөлд H2SO4, Y=a0+a1x2+…+an-1xn томъёо бич.  (түүвэрлэн сонгох аргыг ашигла.) (118)
8.   5-8-р параграфыг цэсийн команд ашиглан хуулж, үүнийгээ тэмдэгтээр дугаарла. Тэмдэгтийн өнгийг текстийн өнгөнөөс өөр байхаар тохируул. (130,124)
9.   5-8-р параграфыг Ctrl+drag (чирэх) үйлдлээр хуулж, үүнийгээ ромбо тоогоор дугаарла. Дугаарын өнгийг текстийн өнгөнөөс өөр байхаар тохируул. (131 зөвлөмж)
10.               5-8-р параграфыг товчлуурт гар ашиглан хуулж, команд ашиглан 5-р параграфын бүх үсгийг том үсэг, 6-р параграфын бүх үсгийг жижиг, 7-р параграфын текстийн үсгийг эсрэгээр нь, 8-р параграфын өгүүлбэрийн эхний үсгийг том үсэг болго. (122)
11.   Баримтын гарчиг хэсгийн урд болон ард талд компьютерийн гар дээр байхгүй дүрсийг оруул. (Insert/symbol/symbol) (129)
12.    1-р параграфын текстийг баримтын төгсгөлд зөөж байрлуул. (131)
13.    Зөөсөн үйлдлийг буцаа. (132)
14.    Баримтаас “edition” гэдэг үгийг хайж олоод, баримтанд байгаа бүх тийм үгийг “хувилбар” гэдэг үгээр соль. (132,134)
15.    Баримтын 2-р параграфын мөр хоорондын зайг 1.5, 9-р параграфын мөр хоорондын зайг 2 болгон өөрчил. (144)
16.    3-р параграфын өмнөх зайг 18 pt, дараах зайг 6 pt хэмжээтэй болгон өөрчил. (144)
17.    Баримтын гарчиг хэсгийн текстийг хэвтээ тэнхлэгийн хувьд голд нь, бие хэсгийн текстийг зүүн баруун талаас нь жигдрүүлэн зэрэгцүүл. (144)
18.   3-р параграфын эхний мөрийг, 9-р параграфын эхний мөрөөс бусад мөрүүдийг догол мөрөөс эхлүүл. (144)
19.    Баримтын цаасны хэмжээг А4 форматаар тохируул. (142)
20.    Цаасны ирмэгээс текст хүртлэх зайг дээд талаас нь 2 см, доод талаас нь 2.5 см, зүүн талаас нь 3 см, баруун талаас нь 1.5 см байхаар тохируул. (142)
21.   Цаасыг хөндлөн, босоо байдалтайгаар тохируулж өөрчлөлтийг ажигла. (142)
22.    Дурын 10 англи тэмдэг нэр бичиж ижил, ойролцоо, эсрэг утгатай үгийг ол. (138)

23.   Баримтаа хадгал. 

No comments:

Post a Comment