Дадлага
№7
Ажлын зорилго: Текстийг үеэр
таслах, хуудасны босоо тэнхлэгийн хувьд текст байрлуулах, хуудас ба текстийг хүрээлэх,
хуудас дугаарлах, баримтын сонгосон хэсгийг шинэ хуудаснас эхлүүлэх, шинэ бүлэг
үүсгэх, баримтанд хөл толгой текст оруулах, баримтын сонгосон текстэнд тайлбар
хийх, баримтыг баганачлах, баримтын заасан хэсэгт
хурдан шилжих боломжуудыг туршиж үзэх.
Ажлын дараалал:
1. Өмнө хадгалсан
баримтын файлаа нээ.
2. Баримтын эхний
хуудасны эхний мөрөнд “MICROSOFT
OFFICE 2003” гэсэн текстийг бичиж оруул.
3. “MICROSOFT OFFICE 2003-ИЙН ТУХАЙ” гэсэн мөрийг
шинэ хуудаснаас эхлүүл.
4. 1-р хуудасны
текстийг босоо тэнхлэгийн хувьд голд нь байрлуулж, үсгийн хэмжээг 36 pt болго.
5. Эхний хуудасны
гадуур зурган хүрээ үүсгэ.
6. Баримтыг бүхэлд нь
идэвхжүүлж, баримтыг 4 хуудас болтол хуулах үйлдлийг хий.
7. Баримтанд хөл,
толгой текст оруулах тохиргоог хий. Ингэхдээ:
a. Эхний хуудас ба бусад хуудсуудын хөл, толгой текст өөр өөр байх .
b. Тэгш ба сондгой тоотой хуудасны хөл, толгой текст өөр өөр байх.
c. Цаасны дээд ирмэгээс толгой текст хүртэлх зайг 1.2 см, доод ирмэгээс хөл текст хүртлэх зайг 1.5 см байхаар тохируул.

8. Баримтанд хөл,
толгой текст оруул. Ингэхдээ:
a. Эхний хуудсанд хөл, толгой текст гаргахгүй.
b. Тэгш тоотой хуудсанд “Лабораторийн ажил №7”, сондгой тоотой хуудсанд “Мэдээллийн технологи, систем” гэсэн толгой текст оруул.
c. Тэгш тоотой хуудсанд “Өөрийн нэр, кодыг”, сондгой тоотой хуудсанд “Сургууль, ангийн нэрээр” хөл текст оруул.
d. Тэгш тоотой хуудасны мэдээллийг хуудасны баруун талд, сондгой тоотой хуудасны мэдээллийг зүүн талд байхаар зэрэгцүүлж, үсгийн хэмжээг 10 pt болго.

9.
Баримтын төгсгөлөөс үргэлжлүүлэн дараах текстийг
шив.
10. “Товч танилцуулга” гэсэн текстийн гадуур
эрчилсэн ногоон өнгийн хүрээ шугам татаж, ягаан өнгийн дэвсгэр фон оруул.
11. “Товч танилцуулга” гэсэн мөрөөс эхлэн шинэ бүлэг
(секц) үүсгэ.
12. Баримтын хуудас дугаарла.
a. 1-р бүлгийн эхний хуудсанд дугаар гарахгүй байхаар тохируул.
b. 1-р бүлгийн бусад хуудаснуудыг ромбо тоогоор, хуудасны доод талын төвд нь дугаар гарч байхаар дугаарла.
c. 2-р бүлгиийн дугаарыг хуудасны дээд хэсгийн баруун талд нь, эхний хуудсыг 10-аас эхлэн дугаарлагдаж байхаар тохируул.

13. 2-р бүлгийн текстийг хуулах 4 арга тус бүрийг
хэрэглэн хуул.
14. 2-р бүлэгт байх утасны дугаар бүхий текстэнд
“дугаар зөв эсэхийг шалгах” гэсэн тайлбар текст оруул.
15. 2-р бүлгийн “Товч танилцуулга” гэсэн 2 хэсэг
текстийг сонгон идэвхжүүлж 2 багана үүсгэ. 1-р баганы өргөнийг 6 см, 2-р баганы
өргөнийг 10 см байхаар тохируул.
16. Дараачийн 3 бүлэг “Товч танилцуулга” гэсэн
хэсгийг 3 тэнцүү баганад хувааж, багана хоорондын зай 1 см , зураастай байхаар
тохируул.
17. 3 багана болгон хуваасан хэсгийн зураасаар
холбогдсон үгсийг нэг мөрөнд байрлуулах тохиргоог хий.
18. 3 багана болгон хуваасан хэсгийн эхний багананд
байх шаардлагатай үгэнд үеэр таслалт хий.
19. 1-р баганы өргөний хэмжээг өөрчилж үеэр таслах
үйлдлийг хүчингүй болгон өөрчлөлтийг сайтар ажигла.
20. Баримтын хүссэн хэсэгтээ курсорыг шилжүүлэх
аргуудыг нэг бүрчлэн туршиж үз. (гэрийн даалгавар)
21. Баримтын өөрчлөлтийг
нэмж хадгал.
No comments:
Post a Comment