Thursday, May 1, 2014

Дадлага 10

Дадлага №10

Ажлын зорилго: Баримтанд зүүлт оруулах, хавчуурга хийх, гиперхолбоос үүсгэх, Style ашиглах, гарчгийн жагсаалт үүсгэх, форм үүсгэх, Mail Merge ашиглах.

Ажлын дараалал:
1.   Өмнө хадгалсан баримтаа нээ.
2.    “Microsoft компани” гэдэг үгэнд “Тус компани нь дэлхийд тэргүүлэх зэргийн компани” гэсэн зүүлт оруул.
3.   2-р хуудасны гарчиг хэсэгт “Text”, Хүснэгт №1-д “Table”, зургийн объектод “Picture” гэсэн хавчуурга үүсгэ.
4.   Хавчуурга бүхий хэсгүүдэд команд ашиглан шилж.
5.   Баримтанд байгаа хүснэгт, зургийн объектуудад нэр өгч, нэрийг  дээд талд нь шивж оруул.
6.   Баримтын 2-р хуудасны гарчиг хэсэг болон хүснэгт, зургийн нэр бүхий текстүүдэд “Heading 1” гэсэн style оруул.
7.   Эхний хуудсыг шинэ хуудаснаас эхлүүлж, хоосон болсон 1-р хуудсанд “ГАРЧИГ” гэж бич.
8.   1-р хуудсанд гарчгийн жагсаалт үүсгэ.
9.   Гарчгийн жагсаалтыг ашиглан гарчиг бүхий хэсэгт курсорыг шилжүүл.
10.                Баримтын гарчгийн жагсаалтыг дэлгэцийн баруун талд харуул.
11.                Баримтын өөрчлөлтийг нэмж хадгалан баримтыг хаа.
12.                Шинээр template баримт үүсгэн нэр өгч хадгал.
13.                Оюутны анкет гэсэн форм үүсгэ. Ингэхдээ Form toolbar-ыг ашигла. Баримтаа хадгал.
14.                Шинээр баримт үүсгэн оюутны үнэмлэх хий. Mail Merge ашигла.
15.                10-р үйлдлээр хадгалсан баримтаа нээж оюутны анкет, үнэмлэх бүхий баримтуудын хооронд гиперхолбоос хий.
16.                Баримтын өөрчлөлтийг нэмж хадгал.
17.       Нээлттэй байгаа баримтуудын хооронд Window  цэсийг ашиглан шилж.
18.               Нээлттэй байгаа баримтуудыг эрэмбэлж харуул.

19.                Баримтуудаа хааж, програмаас гар. 

No comments:

Post a Comment