Thursday, May 1, 2014

Дадлага 10

Дадлага №10

Ажлын зорилго: Баримтанд зүүлт оруулах, хавчуурга хийх, гиперхолбоос үүсгэх, Style ашиглах, гарчгийн жагсаалт үүсгэх, форм үүсгэх, Mail Merge ашиглах.

Ажлын дараалал:
1.   Өмнө хадгалсан баримтаа нээ.
2.    “Microsoft компани” гэдэг үгэнд “Тус компани нь дэлхийд тэргүүлэх зэргийн компани” гэсэн зүүлт оруул.
3.   2-р хуудасны гарчиг хэсэгт “Text”, Хүснэгт №1-д “Table”, зургийн объектод “Picture” гэсэн хавчуурга үүсгэ.
4.   Хавчуурга бүхий хэсгүүдэд команд ашиглан шилж.
5.   Баримтанд байгаа хүснэгт, зургийн объектуудад нэр өгч, нэрийг  дээд талд нь шивж оруул.
6.   Баримтын 2-р хуудасны гарчиг хэсэг болон хүснэгт, зургийн нэр бүхий текстүүдэд “Heading 1” гэсэн style оруул.
7.   Эхний хуудсыг шинэ хуудаснаас эхлүүлж, хоосон болсон 1-р хуудсанд “ГАРЧИГ” гэж бич.
8.   1-р хуудсанд гарчгийн жагсаалт үүсгэ.
9.   Гарчгийн жагсаалтыг ашиглан гарчиг бүхий хэсэгт курсорыг шилжүүл.
10.                Баримтын гарчгийн жагсаалтыг дэлгэцийн баруун талд харуул.
11.                Баримтын өөрчлөлтийг нэмж хадгалан баримтыг хаа.
12.                Шинээр template баримт үүсгэн нэр өгч хадгал.
13.                Оюутны анкет гэсэн форм үүсгэ. Ингэхдээ Form toolbar-ыг ашигла. Баримтаа хадгал.
14.                Шинээр баримт үүсгэн оюутны үнэмлэх хий. Mail Merge ашигла.
15.                10-р үйлдлээр хадгалсан баримтаа нээж оюутны анкет, үнэмлэх бүхий баримтуудын хооронд гиперхолбоос хий.
16.                Баримтын өөрчлөлтийг нэмж хадгал.
17.       Нээлттэй байгаа баримтуудын хооронд Window  цэсийг ашиглан шилж.
18.               Нээлттэй байгаа баримтуудыг эрэмбэлж харуул.

19.                Баримтуудаа хааж, програмаас гар. 

Дадлага 9

Дадлага №9

Ажлын зорилго: Бэлэн зургийн сангаас болон файлаас зураг оруулах, зургийн хэмжээг өөрчлөх, засварлах, зөөх, зураг задлах, нэгтгэх, текстэн дунд зураг байрлуулах, Drawing хэрэглүүрүүдийг ашиглах, autoshape, textbox үүсгэх, өнгө сүүдэр оруулах
Ажлын дараалал:

1.   Өмнө боловсруулсан хүснэгт бүхий файлаа нээ.
2.   Хүснэгт №1-д WordArt ашиглан “Хичээлийн хуваарь” гэсэн гарчиг оруулж хуудасны голд байрлуул. (Insert/Picture/Word Art)
3.   “Хичээлийн хуваарь” гэсэн гарчигийн урд, ард талд бэлэн зургийн сангаас зураг оруул. (Insert/Picture/Clip Art)
4.   Бэлэн дүрсийн сангийн бүлэг тус бүрээс нэг нэг дүрс оруул. Жишээ: Drawing хэрэглүүрийн мөр дэх AutoShape бэлэн дүрсийн сангаас Stars and Banners бүлгээс Vertical Scroll дүрсийг сонгоно. Баримтанд дүрс үүсгэх талбайг хулганы чирэх үйлдлээр тодорхойлно.
5.   Дүрс тус бүрийн дотор  текст бичиж, текстийн болон дүрсийн форматыг өөрчил.
6.   Дүрс бүрд Fill Effects харилцах цонхны 4 хуудастус бүрийг ашиглан дэвсгэр фон оруул.
7.   Дүрсийн гадуур хүрээ шугамны өнгийг өөрчил.
8.   Бэлэн болсон дүрсээ баримтын текст бүхий хуудсанд текстээр хүрээлүүлэн байрлуул.
9.   Drawing хэрэглүүрийн мөр ашиглан баримтанд  төрөл бүрийн зураасан объектуудыг оруул.
10.                Зураасан объект тус бүрд төрөл бүрийн сүүдэр оруул.
11.                Бэлэн зургийн сангаас компьютерийн зураг оруул. Тухайн зургаа төхөөрөмж тус бүрээр нь салгаж байрлуул.
12.                Задалсан зургаас тохирох хэсгүүдийг цуглуулан нэгтгэж шинэ зураг үүсгэ.
13.                Баримтанд төрөл бүрийн диаграм оруулж, форматыг нь өөрчил.
14.                Баримтаа хадгал.


Дадлага 8

Дадлага №8

Ажлын зорилго: Хүснэгт байгуулах, өгөгдөл оруулах, хүснэгтэд мөр багана нэмж оруулах, устгах, баганы өргөн, мөрийн өндрийг тохируулах, нүднүүд нэгтгэх, нүд хуваах, хүрээ сүүдэр оруулах, хүснэгтийг байрлуулах, Wordart ашиглах


Ажлын дараалал:
1.   Өмнө хадгалсан баримтаа нээ.
2.   Шинэ хуудаснаас Хүснэгт №1 байгуул. (Table/Insert/Table)
3.   Хүснэгт №1-ийн эхний мөрөнд хичээллэх цагийг оруул. Текстийн өнгө цагаан, тод, дэвсгэр фоныг цэнхэр өнгөөр форматла (Format/Font, Borders and Shading). Текстийг нүдний хэвтээ тэнхлэгийн хувьд голлуул.
4.   Хүснэгт №1-ийн эхний баганы нүднүүдэд гаригийн нэрсийг оруулж, нүдэнд текстийг босоо байрлалтай болго. Текстийн өнгийг цэнхэр, тод, дэвсгэр фоныг шар өнгөтэй болго. Текстийг нүдний босоо ба хэвтээ тэнхлэгийн хувьд голлуул. 
5.   Хүснэгтийн хоосон нүднүүдэд өөрийн ангийн хичээлийн хувиарийг оруул. Текстийг улаан өнгөтэй, налуу хэлбэртэй, нүдний босоо, хэвтээ тэнхлэгийн хувьд голлуул. (Table/Table Properties®Cell).
6.   Хичээлгүй үлдсэн нүдэнд ногоон, шар хосолсон хээ бүхий дэвсгэр фон оруул. (Format/Borders and Shading®Shading)
7.   Хүснэгт №1-ийн гадуур хүрээ шугамыг эрчилсэн хэлбэртэй, ягаан өнгөтэй, тор шугамыг хос, ягаан өнгөтэй болго. (Format/Borders and Shading®Borders)
8.   Хүснэгт №1-д WordArt ашиглан “Хичээлийн хуваарь” гэсэн гарчиг оруул. Үүнийгээ хуудасны голд байрлуул. (Insert/Picture/Word Art)
9.   Идэвхтэй хуудсыг хөндлөн байрлалтай болгон хүснэгт №2-ийг байгуул. Үүнд: нүд нэгтгэх ба хуваах үйлдлийг ашигла. Хүснэгтийн форматыг өөрийн хүссэнээр өөрчил.
10.    Идэвхтэй хуудсыг босоо байрлалтай болгон хүснэгт №3-ийг байгуулж 10 оюутны анкет бөглө. Хүснэгтийг өөрийн хүссэнээр форматла.
11. Хүснэгт №3-ийн нэр, код, нас гэсэн багана тус бүрээр өсөх, буурах дараалал тус бүрээр нь эрэмбэлэлт хийж үз.
12. Хүснэгт №3-ийг текст рүү хөрвүүлж үз.
13.Баримтын дэлгэцэнд харагдах хувийг өөрчилж болон  5 горим тус бүрээр хэрхэн харагдахыг турш                                                                                                                                                                                                                                                                                                                                                иж үз.
14. Баримтыг хадгалан, програмаас гар.
Хүснэгт №1


840-1010
1020-1150
1220-1350
1400-1530
1540-1710
Даваа
Англи хэл
Англи хэл
Хими
Хими
Дээд тоо бие даалт
Мягмар
Компьютер
Монголын түүх
Дээд тоо


Лхагва

Биеийн тамир

Иргэний хамгаалалт
Гүн ухаан бие даалт
Пүрэв
Гүн ухаан
Дээд тоо
Компьютер


Баасан
Монголын түүх
Англи хэл


Компьютер бие даалт

Хүснэгт №2
Үндсэн хөрөнгийн нэр төрөл
Картын дугаар
Ашиглагдах жил
Хуримтлагдсан элэгдэл
Оны эхний
Нэмж тооцсон
Хасч тооцсон
Оны эцэст
Нэг. Барилга байгууламж




















Хоёр. Машин тоног төхөөрөмж




















Гурав. Тавилга эд хогшил













Хүснэгт №3
д/д
Оюутны
Нэр
Код
Нас
1



2



3





Дадлага 7

Дадлага №7


Ажлын зорилго: Текстийг үеэр таслах, хуудасны босоо тэнхлэгийн хувьд текст байрлуулах, хуудас ба текстийг хүрээлэх, хуудас дугаарлах, баримтын сонгосон хэсгийг шинэ хуудаснас эхлүүлэх, шинэ бүлэг үүсгэх, баримтанд хөл толгой текст оруулах, баримтын сонгосон текстэнд тайлбар хийх, баримтыг баганачлах,  баримтын заасан хэсэгт хурдан шилжих боломжуудыг туршиж үзэх.
Ажлын дараалал:
1.   Өмнө хадгалсан баримтын файлаа нээ.
2.   Баримтын эхний хуудасны эхний мөрөнд “MICROSOFT OFFICE 2003” гэсэн текстийг бичиж оруул.
3.   “MICROSOFT OFFICE 2003-ИЙН ТУХАЙ” гэсэн мөрийг шинэ хуудаснаас эхлүүл.
4.   1-р хуудасны текстийг босоо тэнхлэгийн хувьд голд нь байрлуулж, үсгийн хэмжээг 36 pt болго.
5.   Эхний хуудасны гадуур зурган хүрээ үүсгэ.
6.   Баримтыг бүхэлд нь идэвхжүүлж, баримтыг 4 хуудас болтол хуулах үйлдлийг хий.
7.   Баримтанд хөл, толгой текст оруулах тохиргоог хий. Ингэхдээ:
a. Эхний хуудас ба бусад хуудсуудын хөл, толгой текст өөр өөр байх .
b. Тэгш ба сондгой тоотой хуудасны хөл, толгой текст өөр өөр байх.
c. Цаасны дээд ирмэгээс толгой текст хүртэлх зайг 1.2 см, доод ирмэгээс хөл текст хүртлэх зайг 1.5 см байхаар тохируул.
8.   Баримтанд хөл, толгой текст оруул. Ингэхдээ:
a. Эхний хуудсанд хөл, толгой текст гаргахгүй.
b. Тэгш тоотой хуудсанд “Лабораторийн ажил №7”, сондгой тоотой хуудсанд “Мэдээллийн технологи, систем” гэсэн толгой текст оруул.
c. Тэгш тоотой хуудсанд “Өөрийн нэр, кодыг”, сондгой тоотой хуудсанд “Сургууль, ангийн нэрээр” хөл  текст оруул.
d. Тэгш тоотой хуудасны мэдээллийг хуудасны баруун талд, сондгой тоотой хуудасны мэдээллийг зүүн талд байхаар зэрэгцүүлж, үсгийн хэмжээг 10 pt болго.
9.           Баримтын төгсгөлөөс үргэлжлүүлэн дараах текстийг шив.
Text Box: Товч танилцуулга
Миний нэрийг Мєнх-Оргил гэдэг. Би Говь-Алтай аймгийн Баян-Єндєр сумын 10 жилийн 1-р дунд сургуулийг дїїргэсэн. Одоо би нэгэн их сургуульд эдийн засагч-математикч мэргэжлээр суралцдаг бєгєєд “Оюутан-шинжээч” клубын гишїїн. 
Хэрвээ та бїхэн манай клубын талаар мэдээлэл авахыг хїсвэл: mon-student@yahoo.com гэсэн e-mail хаягаар, эсвэл 976-11-343434 утсаар холбогдоно уу.
10.  “Товч танилцуулга” гэсэн текстийн гадуур эрчилсэн ногоон өнгийн хүрээ шугам татаж, ягаан өнгийн дэвсгэр фон оруул.
11.  “Товч танилцуулга” гэсэн мөрөөс эхлэн шинэ бүлэг (секц) үүсгэ.
12.  Баримтын хуудас дугаарла.
a.  1-р бүлгийн эхний хуудсанд дугаар гарахгүй байхаар тохируул.
b. 1-р бүлгийн бусад хуудаснуудыг ромбо тоогоор, хуудасны доод талын төвд нь дугаар гарч байхаар дугаарла.
c. 2-р бүлгиийн дугаарыг хуудасны дээд хэсгийн баруун талд нь, эхний хуудсыг 10-аас эхлэн дугаарлагдаж байхаар тохируул.
13.  2-р бүлгийн текстийг хуулах 4 арга тус бүрийг хэрэглэн хуул.
14.  2-р бүлэгт байх утасны дугаар бүхий текстэнд “дугаар зөв эсэхийг шалгах” гэсэн тайлбар текст оруул.
15.  2-р бүлгийн “Товч танилцуулга” гэсэн 2 хэсэг текстийг сонгон идэвхжүүлж 2 багана үүсгэ. 1-р баганы өргөнийг 6 см, 2-р баганы өргөнийг 10 см байхаар тохируул.
16.  Дараачийн 3 бүлэг “Товч танилцуулга” гэсэн хэсгийг 3 тэнцүү баганад хувааж, багана хоорондын зай 1 см , зураастай байхаар тохируул.
17.  3 багана болгон хуваасан хэсгийн зураасаар холбогдсон үгсийг нэг мөрөнд байрлуулах тохиргоог хий.
18.  3 багана болгон хуваасан хэсгийн эхний багананд байх шаардлагатай үгэнд үеэр таслалт хий.
19.  1-р баганы өргөний хэмжээг өөрчилж үеэр таслах үйлдлийг хүчингүй болгон өөрчлөлтийг сайтар ажигла.
20.  Баримтын хүссэн хэсэгтээ курсорыг шилжүүлэх аргуудыг нэг бүрчлэн туршиж үз. (гэрийн даалгавар)
21. Баримтын өөрчлөлтийг нэмж хадгал.


Дадлага 6

Дадлага №6

Ажлын зорилго: Үсгийн шрифт, хэмжээг өөрчлөх, текстийн доогуур зураас татах, тодруулах, фон оруулах, түвшингээс дээш, доош бичих тэмдэгт солих, формат хуулах, параграфыг тоо болон тэмдэгтээр дугаарлах, текст хуулах, зөөх, үйлдэл буцаах, текст хайх, солих, сонгосон хуудасд шилжих, цаасны тохиргоо өөрчлөх, параграф болон мөр хоорондын зай тохируулах, текст хэвтээ тэнхлэгийн хувьд зэрэгцүүлэх, догол мөр үүсгэх, текстийн эхний үсгийг мөр дамнуулан байрлуулах.

Ажлын дараалал
1.    Өмнө хадгалсан баримтын файлаа нээ.(108)
2.   1-р параграфын (гарчиг) текстийн өнгийг улаан болгож, текстийн доогуур цэнхэр өнгийн долгионтой зураас тат. (118)
3.   Баримтанд байгаа бүх англи үгийг тодруулж, налуу болго. Ингэхдээ формат хуулах аргыг ашигла.  (Format painter) (123)
4.   Баримтын 2-р параграфт байх “Microsoft” гэдэг үгэнд дэвсгэр фон (Highlight) оруул. (121)
5.   Баримтын 2-р параграфийн эхний үсгийг 3 мөр дамнуулан байрлуул. (Drop cap) (122)
6.    4-р параграфын үг тус бүрд өөр өөр эффект оруул. (118)
7.   Баримтын төгсгөлд H2SO4, Y=a0+a1x2+…+an-1xn томъёо бич.  (түүвэрлэн сонгох аргыг ашигла.) (118)
8.   5-8-р параграфыг цэсийн команд ашиглан хуулж, үүнийгээ тэмдэгтээр дугаарла. Тэмдэгтийн өнгийг текстийн өнгөнөөс өөр байхаар тохируул. (130,124)
9.   5-8-р параграфыг Ctrl+drag (чирэх) үйлдлээр хуулж, үүнийгээ ромбо тоогоор дугаарла. Дугаарын өнгийг текстийн өнгөнөөс өөр байхаар тохируул. (131 зөвлөмж)
10.               5-8-р параграфыг товчлуурт гар ашиглан хуулж, команд ашиглан 5-р параграфын бүх үсгийг том үсэг, 6-р параграфын бүх үсгийг жижиг, 7-р параграфын текстийн үсгийг эсрэгээр нь, 8-р параграфын өгүүлбэрийн эхний үсгийг том үсэг болго. (122)
11.   Баримтын гарчиг хэсгийн урд болон ард талд компьютерийн гар дээр байхгүй дүрсийг оруул. (Insert/symbol/symbol) (129)
12.    1-р параграфын текстийг баримтын төгсгөлд зөөж байрлуул. (131)
13.    Зөөсөн үйлдлийг буцаа. (132)
14.    Баримтаас “edition” гэдэг үгийг хайж олоод, баримтанд байгаа бүх тийм үгийг “хувилбар” гэдэг үгээр соль. (132,134)
15.    Баримтын 2-р параграфын мөр хоорондын зайг 1.5, 9-р параграфын мөр хоорондын зайг 2 болгон өөрчил. (144)
16.    3-р параграфын өмнөх зайг 18 pt, дараах зайг 6 pt хэмжээтэй болгон өөрчил. (144)
17.    Баримтын гарчиг хэсгийн текстийг хэвтээ тэнхлэгийн хувьд голд нь, бие хэсгийн текстийг зүүн баруун талаас нь жигдрүүлэн зэрэгцүүл. (144)
18.   3-р параграфын эхний мөрийг, 9-р параграфын эхний мөрөөс бусад мөрүүдийг догол мөрөөс эхлүүл. (144)
19.    Баримтын цаасны хэмжээг А4 форматаар тохируул. (142)
20.    Цаасны ирмэгээс текст хүртлэх зайг дээд талаас нь 2 см, доод талаас нь 2.5 см, зүүн талаас нь 3 см, баруун талаас нь 1.5 см байхаар тохируул. (142)
21.   Цаасыг хөндлөн, босоо байдалтайгаар тохируулж өөрчлөлтийг ажигла. (142)
22.    Дурын 10 англи тэмдэг нэр бичиж ижил, ойролцоо, эсрэг утгатай үгийг ол. (138)

23.   Баримтаа хадгал. 

Дадлага 5

Дадлага №5


Дадлагын зорилго: Word програмыг эхлүүлэх, програмын цонхтой ажиллах, лавлах мэдээлэл авах,  баримтыг шинээр нээх, template ашиглан шинэ баримт нээх, текст оруулах, устгах, өөрчлөх, баримтыг хадгалах, хэвлэх (бие даалт),  баримтыг хаах, програмаас гарах, форматын тэмдэгтүүдтэй ажиллах, текст сонгох, баримтын харагдах байдлыг тохируулах зэрэг.

Ажлын дараалал:
1.   Word програмыг ачаал. (3 арга тус бүрийг туршиж үз.)
2.   Програмын цонхны элементүүдтэй ажиллах
-      Гарчгийн мөрийг ажиглах болон түргэн хандалтын хэрэгслийн элементүүдийг солих ()
-      Командын тууз болон агуулагдах бүлгийг ажиглах, дэлгэрүүлэх товчийг ашиглах, гарын товчлуураар удирдах, туузыг дэлгэцэнд гаргах/арилгах,
-      office товчний бүтцийг судлах, агуулагдах командыг анхааралтай үзэх. Word options-ийн үүргийг мэдэх
-      Ruler (босоо, хэвтээ) дэлгэцэнд гаргах/арилгах (office товч, View ruler товч), удирдах шугамын хэмжих нэгжийг өөрчлөх ( Word Option/Advanced/Display)
-      Байдлын мөрийн элементүүдийг ажигла.
-      Scroll Bar-ийг дэлгэцэнд гаргах/арилгах, гүйлгэх зурвас дээрх элементүүдийг ажигла.
3.   Шинээр баримт үүсгэн, Home туузны Font бүлгийн командын хэрэглүүрүүдийг ашиглан  Arial, үсгийн хэмжээг 14 болгон дараах текст шив. Гараас Alt+Shift товчийг дарж англи, монгол гарын драйверийг сольж  -  болго.

Параграф №
Бичих текст
I
II







III

IV
VI
VII
VIII
IX
MICROSOFT OFFICE 2007-ИЙН ТУХАЙ
Microsoft компанийн боловсруулсан Microsoft Office 2007 програм нь хэрэглэгчдийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх боломжийг хангасан хэрэглээний програмуудын багц юм.Microsoft Office 2007 програмын бүрэлдэхүүнд орсон хэрэглээний програмууд нь хоорондоо харилцан холбоотой ажиллаж нэгээс нөгөөд өгөгдлийг дамжуулан тус тусын функцээр боловсруулах боломжийг олгодог.
Microsoft Office 2007 програм нь хэрэглэгчийн хэрэгцээн дээр тулгуурлан боловсруулагдсан хэд хэдэн хувилбартай. Үүнд:
Standart edition
Professional edition
Professional Special Edition
Developer edition
Word, Excel, Outlook, Powerpoint гэх үндсэн програмуудын багцыг Standart Edition гэнэ. Үндсэн багцад Access програмыг нэмсэнийг Professional edition гэнэ. Харин Access, Front Page, Publisher програмуудыг нэмснийг Professional Special Edition гэнэ.

4.   Баримтыг My document хавтсанд өөрийн ангийн нэр хэсгийн дугаарыг оруулсан шинэ хавтас үүсгэн уг  хавтсандаа нууц үгтэйгээр хадгал.  (Файлын өргөтгөл doc байхаар тохируул.)
5.   Идэвхтэй баримтыг хаа.
6.   5-р үйлдлээр хадгалсан баримтыг нээ.
7.   Баримтыг хэвлэхийн өмнөх байдлаар харж, харилцах цонхон дахь хэрэглүүр тус бүрийг туршиж үз. (office товч, Print/print preview,  товч)  
8.   Форматын тэмдэгтүүд /хэвлэгддэггүй тэмдэгтүүд/ дэлгэцэнд гаргах/арилгах, форматын тэмдэгт тус бүрийг дэлгэцэнд гаргаж үз. (,Word options/Display хуудас/ Always show these formatting marks on the screen)
9.   Дэлгэцийн 5 горимийн үүргийг ойлгож тэдгээрийг хооронд шилжих, дэлгэцийн харагдах хувийг тохируулах (, View/Zoom)
10.               Текст сонгох аргуудыг туршиж үз (1 үг, 1 мөр, хэд хэдэн мөр текст, хэд хэдэн параграф, их хэмжээний текст, баримтыг бүхэлд нь, текстийг хайрцаглан, текстийг түүвэрлэн сонгох (Гэрийн даалгавараа үз.)
11.               Өөрийн файлийг хаагаад уг файлаар шинэ баримт үүсгэж нээгдэх баримтын нэрийг ажигла. (New/Template/New from Existing)
12.               Word програмаас гар (3 арга тус бүрийг туршиж үз).